Номын сангийн програмын танилцуулга


      Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт байрлах ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, аймгийн төвийн нийтийн номын сангууд зэрэг нийт 250 гаруй байгууллагын номын сангуудад 10 гаруй жилийн турш тасралтгүй хэрэглэгдэж, номын санчид болон уншигчдын талархлыг хүлээсэн Lib4U номын сангийн програмын цоо шинэ, дэвшилтэт хувилбарыг та бүхэндээ танилцуулж байна.


      Lib4U програмыг тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд энэхүү шинэ хувилбар нь 7 жилийн судалгаа, нөр их хөдөлмөрийн үр дүнд бүтсэн, өмнөх олон салбартай томоохон номын сангуудад зориулсан Lib4U NET Version, жижиг номын сангуудад зориулсан Lib4U PC Version програмуудын давуу талуудыг өөртөө бүрэн шингээсэн, илүү их боломж, технологийн дэвшлийг агуулсан програм болсон.


      Lib4U програм нь электрон номын сан болон электрон каталог байгуулан интернэтээр уншигчдад ашиглуулах, номын сангийн хөмрөгт байх ном, тогтмол хэвлэл, эрдмийн ажил, аудио видео гэх мэт материалуудыг бүртгэх, зураасан кодын тусламжтайгаар номын сангийн үйлчилгээ, тооллого хийх үйл ажиллагааг автоматжуулах, номын сантай холбоотой төрөл бүрийн тайлан, статистик мэдээллээр бүрэн хангах боломжтой.


      Lib4U програмын дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Copyright (C) 2010 Wolves LLC. All rights reserved.